- Нүүр
- Сайдын тушаал
- ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар А/24
Улаанбаатар хот
ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Шуудангийн нэгдсэн код олгож, мэдээллийн сан үүсгэх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг)-нд даалгасугай.
3.Шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (С.Цагаанхүү)-д үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Шуудангийн нэгдсэн код батлах тухай" А/137 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх