- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/617
Улаанбаатар хот
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалт, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хуульд заасны дагуу мөрдсүгэй.
3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэх цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Баянмөнх), сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (С.Магнайбаяр)-т даалгасугай.
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг өөрчлөх тухай" аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх