A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А/286

Улаанбаатар хот

ГАДААД УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа Насан туршийн суралцахуйн төвд дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг хүчин төгөлдөр болмогц гадаад улсад боловсрол, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, холбоо, төвүүдэд хүргүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Насан туршийн боловсролын хэлтэс (Г.Одбаатар)-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.

ДАРГА Т.НЯМ-ОЧИР