- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
АРХАНГАЙ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 35
Их-хужирт
ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.12, Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн 66.1.1, 66.1.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1."Хог хаягдлын төлбөр хураамж"-ийг нэгдүгээр, "Ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ачиж буулгах зардлын нэгж тариф"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Төлбөр хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийн тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (П.Мөнхбат)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Я.Доржжанцан)-д үүрэг болгосугай.
ДАРГА Я. ДОРЖЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх