- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨМӨРБУЛАГ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 12
Төмөрбулаг сум
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, 67 дугаар зүйлийн 67.2, 67.5, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалт, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит бус VIII хуралдааны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (А.Мөнх-Эрдэнэ)-д даалгасугай.
3.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Бямбадорж)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг гаргуулан хагас, бүтэн жил тутам иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Г.Нямханд)-д, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг (Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо)-нд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Бямбадорж)-д даалгасугай.
ДАРГА Т.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх