A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/204, А/161

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд нэмэгдүүлсэн хувиар албан татвар ногдуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газар (Б.Буяннэмэх), Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар (Б.Ариунболд)-т тус тус даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газар (Л.Нэргүй), Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газар (Д.Давааням)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/105, А/68 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

Ч.ЧИМИДСҮРЭН

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГА

Д.ДЭЛГЭРСАЙХАН