- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай дараах 2.1.7, 21.2, 2.2.10 гэсэн заалтыг тус тус нэмсүгэй:
1.1. "2.1.7.Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах цогц төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;" гэж
1.2. "21.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийн жагсаалтад багтсан эмүүдэд импортын лиценз олгосон тухай мэдээллийг сар бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /Ш.Энхтуяа/-т үүрэг болгосугай." гэж
1.3. "2.2.10.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд байгуулсан Хорт хавдрын дархлаа эмчилгээний зарим эмийг олон улсаас худалдан авах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх; гэж
1.4. Тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах, санхүүжүүлэх журам"-д доор дурдсан агуулгатай 6.1, 6.4, 6.5, 6.6 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:
1.4.1. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.2. Амбулаторийн тусламж, үйлчилгээний багцад нийтлэг ашиглагддаггүй зарим төрлийн өвөрмөц шинжилгээг 51300047 дугаартай оношийн хамааралтай бүлгийн хүрээнд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын жишиг төлбөрийн хэмжээг баримтлан ЭМДЕГ-ын даргын тушаалаар батлан холбогдох эмнэлзүйн удирдамжийн дагуу хийсэн тохиолдолд санхүүжүүлнэ. " гэж;
1.4.2. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.2. ..51300021 оношийн хамааралтай бүлгээр эрхтэн шилжүүлэн суулгахаар шийдвэр гаргасан даатгуулагчийн мэс заслын бэлтгэл, шинжилгээг бүрдүүлэх зорилгоор нэхэмжилнэ." гэж;
1.4.3. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 8.Түргэн тусламж үзүүлэх явцад Монгол Улсын иргэний мэдээлэл тодорхойгүй үед дараах байдлаар кодлох ба эхний хоёр орон буюу үсгийг "ЯЯ" тэмдэглэгээгээр тэмдэглэх, 3-аас 10 дугаар орон буюу 8 цифрийг тухайн өдрийн огноогоор бүртгэж нэхэмжилнэ. Харин тус нэхэмжлэл нь нийт түргэн тусламжийн нэхэмжлэлийн тохиолдлын 10 хувиас ихгүй байх бөгөөд чанар, төлбөрийн хяналтад үндэслэн санхүүжүүлнэ." гэж;
1.4.4. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.2.Эмгэг судлалын шинжилгээг эмгэг судлалын нэгжтэй бол тухайн эрүүл мэндийн байгууллага өөрөө, эмгэг судлалын нэгжгүй бол сорьцоо Эмгэг судлалын үндэсний төвд илгээх бөгөөд шинжилгээг хийж дууссаны дараа Эмгэг судлалын төв нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас шинжилгээний төлбөрийг нэхэмжилнэ. Тухайн шинжилгээний нэхэмжлэлийг илгээхэд иргэний танин баталгаажуулалт шаардахгүй." гэж;
1.4.5. "6.4.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан тусламж, үйлчилгээний чиглэл, зохицуулалтын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үзүүлж буй тухайн тусламж, үйлчилгээг орон нутагт нутагшуулах зорилгоор эмч, мэргэжилтний багийг сэлгэн ажиллуулсан тохиолдолд багийн зүгээс нэг удаа очиж үйлчилгээ үзүүлэхдээ тухайн оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээг 1-20 тохиолдол хийвэл 50 хувь, 21-40 тохиолдол хийвэл 40 хувь, 41-ээс дээш тохиолдол хийвэл 30 хувиар нэмэгдүүлж санхүүжүүлэх, энэ нэмэгдэл нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн багийн холбогдох зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана." гэж
1.4.6. "6.5.Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас хамаарч амбулаторийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх чадамжгүйг хээс шалтгаалан иргэдэд чирэгдэл учирч буй тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай оношилгоо, шинжилгээг лавлагаа шатлал хооронд болон анхан шатнаас лавлагаа шатлалд эмчийн заалтаар шууд илгээж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн оношилгоо, шинжилгээг хийсэн эрүүл мэндийн байгууллагад Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан "Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт"-ын жишиг төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ." гэж
1.4.7. "6.6.Энэ журмын 6.5 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ иргэнийг чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор сорьц тээвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд иргэний танин баталгаажуулалт шаардахгүй." гэж
1.5. Тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун" гэсэн гарчгийн "Хорт хавдрын бай эмчилгээний эмийн ангилалд Сорафениб шахмал 200мг, Палбоциклиб бүрхүүлтэй шахмал 75мг, 100мг, 125мг, Эверолимус шахмал 2,5мг, 5мг, 10мг", "Сүрьеэ өвчний эмийн ангилалд Пиразинамид шахмал 150мг, 400мг", "Цочмог промиелоцитын лейкеми, архаг лимфолейкеми лимфомууд, архаг миелопролифератив эмгэгүүдийн эмийн ангилалд Метотрексат шахмал 2.5мг, 6-Меркаптопурин шахмал 50мг", "Тархмал хатуурал өвчнийг эмчлэх эмийн ангилалд Метилпреднизолон шахмал 16мг, 32мг эм" гэж;
2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоолын нэг, гуравдугаар хавсралтуудын мөр, заалтад доор дурдсан өөрчлөлтийг оруулсугай:
2.1. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-ний 593 дугаар мөрний "Эмгэг судлалын шинжилгээ" гэснийг "Оношилгоо, шинжилгээ" гэж;
2.2. Тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах, санхүүжүүлэх журам"-ын 7.1.1 дэх заалтад "4.5.1" гэснийг "4.6.1" гэж, "4.5.2" гэснийг "4.6.2" гэж, 7.1.2, 7.1.3 дахь заалтад "4.5.3" гэснийг "4.6.2" гэж, 5.2 дахь заалтын "51300044" гэснийг "51300046" гэж, 4.4 дэх хүснэгтийн 8 дугаар мөрний "51300037" гэснийг "51300048" гэж;
3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоолын гурав, дөрөвдүгээр хавсралтуудын заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3.1. Тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах, санхүүжүүлэх журам"-ын 5.4.5 дахь заалт, 6.1 дэх хэсэг:
3.1.1. "5.4.5. 0-6 насны хүүхдийн 5 хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг 6 хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө." гэж;
3.1.2. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1.Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй." гэж;
3.1.3. "6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.3.1.Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь чадамж бүхий хувийн хэвшлийн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг клиниктэй гэрээлэх замаар тусламж, үйлчилгээ үзүүлж болох бөгөөд үзүүлсэн тусламжийн чанарт тогтмол хяналт хийн ажиллана". гэж;
3.2. Тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын "5.6.Төлбөрийг нь төр хариуцах эмийг санхүүжүүлэхдээ тухайн эмийн нэг эх үүсвэрийн худалдан авалтын аргаар худалдан авсан эмийн үнийн дүн дээр тухайн эмийн үнийн дүнгээс хамаарч 5 хүртэлх хувийн урамшууллын санхүүжилтийг нэмэгдүүлж олгох бөгөөд хэрэв тухайн эм нь нэг эх үүсвэрийн худалдан авалтын аргаар аваагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын холбогдох хуулийн дагуу худалдан авалтын үнийг ашиглана." гэж;
4. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 06 дугаар тогтоолын гурав, дөрөв, тавдугаар хавсралтаас дараах холбогдох үг, мөр, хэсэг, заалтыг тус тус хассугай:
4.1. Тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах, санхүүжүүлэх журам"-ын 6.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 2.2.4.Амбулаториор хийгдэх оношилгоо, ажилбарын бусад зохицуулалтын 4-ийн "Г" заалтын "мэс заслын" гэснийг;
4.2. Тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 2.6, 4.2 дахь хэсэг, 6.5.3 дахь заалтыг;
4.3. Тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун" гэсэн гарчгийн 11, 75, 87, 89, 91, 92, 93, 96, 99, 100 дугаар мөрийг.
5. Энэхүү тогтоолыг холбогдох хууль, журамд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба/Ц.Сарантуяа/-д даалгасугай.
ДАРГА Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A