A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЯНГА СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 12/06

Уянга сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/02 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт заасан ямааны албан татварыг 1000 төгрөг болгож бууруулсугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор нэг малчин өрх бүрийн хонь 60 толгой, ямаа 20 толгой, адуу 5 толгой, тэмээ 5 толгой, үхэр 15 толгойг тухайн татварын жилийн албан татвараас чөлөөлсүгэй.

3.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Бямбадорж/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.САНГИЛЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан.