A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 80

Булаг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 22 дугаар зүйлийн 22.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг Засаг дарга (Ч.Баярмагнай), Байгаль орчин хяналтын улсын байцаагч (Б.Цолмон) нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Ариунжаргал)-д даалгасугай.

ДАРГА Г.ДАВААСҮРЭН