- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар A/722, Б/220
Сайншанд сум
ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ НЬ:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах хүрээнд "Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад мөрдөн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга (Н.Хонгорзул)-д тус тус даалгасугай.
3.Энэ журмыг эрх зүйн актын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх