A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 19/23

Даланзадгад сум

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.10, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.18 дахь заалт, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг нэмэгдүүлэх, нөөцийг хуримтлуулах, зүй зохистой ашиглах, хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг нэгдүгээр, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг хоёрдугаар, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг гуравдугаар, эргэлийн цэгийн солбицлын жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааг "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг газрын удирдлагын нэгдсэн систем, улсын усны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, ус хангамжийн эх үүсвэрийг эрүүл ахуйн бүсийн хил заагийн солбицлын жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн бүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Дэнээдорж)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАТ