- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (худалдан авах ажиллагааг зохицуулах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 120
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх