A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/373

Улаанбаатар хот

ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газар / Б.Батсүх/-т үүрэг болгосугай.

ДАРГА А.НАРАНТУЯА