A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/05

Хайлаастай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Тус сумын хэмжээнд 2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас мал их хэмжээгээр хорогдож, малчдын амьжиргаа хүндэрсэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2024 онд малын төрөл бүр дээр нь тэг (0) төгрөг байхаар тогтоосугай.

2. Уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга (Б.Батхүрэл)-д, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох Хороонд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4993 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ХҮРЭЛСҮХ