A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төсвийн төвлөрүүлэн захирагчийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 23, 121, 153, 209 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН