A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ХҮННҮ ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2, 16.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл, Төв аймгийн өмчийн оролцоотой "Хүннү хотын хөгжлийн корпорац" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсугай.

2."Хүннү хотын хөгжлийн корпорац" ХХК-ийн дүрмийг 1 дүгээр хавсралт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3.Хүннү хотод хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ажлыг "Хүннү хотын хөгжлийн корпорац" ХХК-аар гүйцэтгүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгасугай.

(Энэ тогтоолын нэр, тэмдэглэх хэсэг, 1-3 дахь заалтын Шинэ Зуунмод гэснийг Хүннү гэж Засгийн газрын 2025 оны 107 дугаар тогтоолоор өөрчилсөн)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ