- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 114
Улаанбаатар хот
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2, 16.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэл, Төв аймгийн өмчийн оролцоотой "Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсугай.
2."Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" ХХК-ийн дүрмийг 1 дүгээр хавсралт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3.Шинэ Зуунмод хотод хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ажлыг "Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорац" ХХК-аар гүйцэтгүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
