- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
АХЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн харьяа Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Дотоод хэргийн их сургуулийн харьяа "Ахлагч" мэргэжлийн боловсролын сургууль болгон өөрчлөн байгуулсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасны дагуу сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулсантай холбогдон гарах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөв, орон тоондоо багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тогтоолын 1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх