A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.3.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолын гарчиг болон 1 дэх хэсгийн "2023-2025 оныг" гэснийг "2023-2028 оныг" гэж өөрчилсүгэй.

2.Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Монгол Улсыг "Go Mongolia" түлхүүр үгээр олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан гадаад улсын хэвлэл мэдээлэл, маркетинг, судалгааны зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулж, батлагдсан төсвөөсөө санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" УТҮГ (Д.Зоригт)-т зөвшөөрсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсаас гадаад улсад суугаа, мөн гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудад уламжлах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт үүрэг болгосугай.

4."Монголд зочлох жил"-ийн хүрээнд "Gо Mongolia", "Go Mongolia.Always.Moving" түлхүүр үгийг үндэсний хэмжээнд нээлттэй хэрэглэхийг зөвшөөрч, хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд, Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд түлхүүр үгийг тогтмол хэрэглэж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН