A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ОРОН ТОО ТОГТООХ ТУХАЙ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН