A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Итали Улсад зохиогдсон "Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан"-ы мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн багш, төгөлдөр хуурч Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нарт тус бүр 6.0 (зургаа) сая төгрөгийн мөнгөн шагнал, ганцаарчилсан төрөлд хоёрдугаар байр эзэлсэн оюутан Н.Бодьзавъяад 24.0 (хорин дөрөв) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2.Мөнгөн шагналд шаардагдах 48.0 (дөчин найман) сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН