A

A

A

Бүлэг: 1979

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/33

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /Т.Ихтамир/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /З.Энхболд/, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын газар /Н.Баярмаа/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/ нарт даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/209 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН