A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 49 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ын 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтын "Удирдах зөвлөл" гэсний өмнө "Монголын Өмгөөлөгчдийн Холбооны" гэж, 7.2.1, 7.2.2, 7.2.3 дахь заалтын "дөрвөн" гэсний дараа "төлөөлөл", 7.2.2 дахь заалтын "Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч" гэсний өмнө "Монголын" гэж, 7.3 дахь хэсгийн "Мэргэшлийн хорооны дарга" гэсний дараа "түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч" гэж, 8 дугаар зүйлд "8.4.9. төрийн албанд ажиллаж байгаа бол сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт;", "8.4.10. сүүлийн 2 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;", 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "17.2.17.шалгалтын зохион байгуулалт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа шалгалт зохион байгуулж дууссанаас хойш зарлагдсан Удирдах зөвлөлийн эхний ээлжит хуралдаанд танилцуулах", 24 дүгээр зүйлийн дараа "241 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн ёс зүйн шалгалт, 241.1. Өмгөөлөгчийн ёс зүйн мэдлэгийг үнэлэх шалгалт нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн асуудлаар боловсруулсан тестээс бүрдэнэ.", 28 дугаар зүйлд "28.4. өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэгийг үнэлэх шалгалтыг 20 хүртэл оноогоор үнэлнэ." гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн журмын 8 дугаар зүйлийн 8.4.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсгийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

1/ 8 дугаар зүйлийн 8.4.7 дахь заалт:

"8.4.7. шүүгч, прокурор, мөрдөгч, төрийн албанд ажиллаж байсан бол тухайн ажил албан тушаалаас огцоруулсан, халсан, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар";

2/ 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

"13.2. Шалгалтын комиссийн дарга нь шалгалтын даалгаврыг нөөц хувилбартайгаар шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө батална.";

3/ 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:

"15.1. Шалгалтын комисс шалгалтын дүнг нэгтгэн нийлбэр оноог гаргана.";

4/ 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:

"23.2. Энэ журмын 23.1.1-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, гомдолд хариу тайлбар бичих, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл,

мэдээлэл гаргах зэрэг хэлбэрээр, 23.1.2-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг тестийн хэлбэрээр, 23.1.3-т заасан мэдлэгийг сорих шалгалтыг эсээ бичлэгийн хэлбэрээр авна.

5/ 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:

"24.1.Энэ журмын 23.1.1-д заасан шалгалт нь дараах бүрдэл хэсэгтэй байна:

24.1.1.Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах;

24.1.2.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах;

24.1.3.Иргэний хэргийн шүүхэд болон арбитрт нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах;

24.1.4.Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол, тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт гаргах;

6/ 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:

24.2.Хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийн үргэлжлэх хугацаа 120 минут байна.

7/ 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг:

28.1. Шалгалт тус бүрээр оролцогчийн авбал зохих дээд үнэлгээ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх шалгалтад 60 оноо, өмгөөлөгчийн ёс зүйн мэдлэгийг үнэлэх шалгалтад 20 оноо, мэтгэлцэх ур чадварын шалгалтад 20 оноо, нийт 100 оноо байна.

8/ 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг:

"28.2. Энэ журмын 24.1 дэх хэсэгт заасан шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:

28.2.1. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах 15 хүртэл оноо;

28.2.2. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо;

28.2.3. Иргэний хэргийн шүүхэд болон арбитрт нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо;

28.2.4. Эрүүгийн хэргийн шүүхэд тайлбар, гомдол гаргах 15 хүртэл оноо;

3.Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтын "дөрвөн" гэснийг "гурван" гэж, 8 дугаар зүйлийн "8.4.9" гэснийг "8.4.11" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "шийдвэр гаргасан хуралдаанаас" гэснийг "хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "17.2.17" гэснийг "17.2.18" гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "олонхи" гэснийг "олонх" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "12" гэснийг "18" гэж, 20.2 дахь хэсгийн "4" гэснийг "зургаа" гэж, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2.15, 17.2.16, 17.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2.4 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 31.12.1 дэх заалт, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч" гэснийг "Ерөнхийлөгч" гэж, 24 дүгээр зүйлийн гарчгийн "Тохиолдол шинжлэх" гэснийг "Хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг үнэлэх" гэж, 24 дүгээр зүйлийн "24.3" дахь хэсгийг "23.3" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "Эссэ" гэснийг "Эсээ" гэж, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын "21.2.3" гэснийг "22.2.3" гэж, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.10, 31.11 дэх хэсгийн "гурван" гэснийг "гурав" гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.12.1 дэх заалтын "олонхийн" гэснийг "олонхын" гэж, 33 дугаар зүйлийн 33.4, 33.6 дахь хэсэгт "Өмгөөлөгчдийн холбооны" гэснийг "Өмгөөлөгчдийн Холбооны" гэж, 33.5 дахь хэсэгт "Өмгөөлөгчийн холбооны" гэснийг "Өмгөөлөгчдийн Холбооны" гэж, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын "30" гэснийг "14" гэж, 28.3.2 дахь заалтын "10" гэснийг "6" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн журмын 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтын "/тохиолдол шинжлэх/" гэснийг хассугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.

ДАРГА Б.ЭНХЗАЯА