A

A

A

Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/30, А/148

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журам, аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Э.Насанбат)-т, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар (Ц.Хүрэлбаатар)-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/43, А/53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ОДОНБААТАР