A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалт"-д дараах агуулга бүхий 6 дахь хэсгийг нэмсүгэй.

6. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хослон ажиллах эрчим хүч хуримтлуур (циклийн тоо 2000-аас доошгүй), түүний эд анги

6.1

8507.30.00

Hикель-кадмийн

6.2

8507.50.00

Никель-металлын устөрөгчит нэгдлийн

6.3

8507.60.00

Литий-ионы

6.4

8507.80.00

Натри хүхрийн болон Ванадийн исэлдэлтийн

6.5

8507.90.00

Нэгж хэсэг, модуль

6.6

9032.89.00

Хяналт, удирдлагын систем

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН