A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд энэ тогтоолын хавсралтаар баталсан "Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүн" гэсэн 45 дугаар хавсралт нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 1 дэх заалтын "44 дүгээр хавсралт" гэсний дараа ", Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 45 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.

3."Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо"-ны ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН