A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ