A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 148

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.""Монголын мянганы сорилтын сан" байгуулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 297 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ""Монголын мянганы сорилтын сан"-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэснийг "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэж, "-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэснийг "-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монголын мянганы сорилтын сан"-ийн дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН