A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

ТӨСЛИЙН НЭГЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв" төслийн нэгжийг татан буулгахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд зөвшөөрсүгэй.

2."Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв" төслийн нэгжийг татан буулгахтай холбогдуулан тус нэгжийн чиг үүрэг, эд хөрөнгийг "Монголросцветмет" ТӨҮГ-т шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Монголросцветмет" ТӨҮГ (Д.Тогтохсүрэн) нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН