A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тариф, айл өрхөд борлуулах цахилгааны тариф батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 632

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг 1 дүгээр хавсралтаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 94, 98, 110, 114, 115 дугаар тогтоолууд, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 504, 505, 510, 511 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО