- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар 639
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.
2.Баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 516, 517 дугаар тогтоолуудыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай. /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор өөрчилсөн./
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх