- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "Мэргэжлийн ангийн дүрэм"-ийг батлах тухай
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар А/379
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн ангийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, захирагч нарт, хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хуулийн этгээдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга (бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн)-д даалгасугай.
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх