A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэсний дараа "-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэж, мөн хэсгийн "-Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга (зөвшилцсөнөөр);" гэсний дараа "-Онцгой байдлын ерөнхий газрын дарга; -Стандарт хэмжил зүйн газрын дарга;" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн хорооны бүрэлдэхүүний "Дэд дарга: -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;" гэснийг "Дэд дарга: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ