A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 502 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт"-ын 4-т заасныг доор дурдсанаар өөрчилсүгэй.

4

 

Баяжуулсан нүүрс

Нүүрсний физик, химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн органик бус механик хольцыг баяжуулалтын арга технологиор ялгаж чанарыг нь дээшлүүлсэн, дараах шаардлагад нийцсэн нүүрс:

- нийт хүхрийн агуулга Std≤1.50%

- нийт чийг Wt<12.0%

- фосфор Pd≤0.15%

- хлор Cld≤0.3%

- мөнгөн ус Hgd≤0.6мкг/г

- хүнцэл Asd≤80мкг/г

- фтор Fd≤200мкг/г

2701.12.41

Коксжих нүүрс

Барьцалдах чанар G>60

Дэгдэмхий бодисын гарц Vdaf>20.0-28.0%

Үнслэг <12

2701.12.42

Сул коксжих нүүрс

Барьцалдах чанар G>60

Дэгдэмхий бодисын гарц Vdaf˃28.0%

Үнслэг <12

2701.12.43

Коксжихгүй нүүрс

Барьцалдах чанар G≤20

Илчлэг Qgr,m,mmf≥5833 ккал/кг

Үнслэг <25

2701.12.44

Хагас хатуу коксжих нүүрс

Барьцалдах чанар G>60

Дэгдэмхий бодисын гарц Vdaf>10.0-20.0%

Үнслэг <18

2701.12.45

Дунд зэргийн үнслэгтэй, хагас хатуу коскжих нүүрс

Барьцалдах чанар G>20-60

Дэгдэмхий бодисын гарц Vdaf>10.0-28.0%

Үнслэг <25

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Татварын ерөнхий газар (Ч.Чимидсүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН