- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын 5 дахь заалтын ", байнгын ачаа тээврийн хил нэвтрэх C төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх" гэснийг хассугай.
2.Байнгын ачаа тээврийн хил нэвтрэх "С" төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээг үндэслэн, улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тавигдах шаардлагуудыг хангасан тээвэрлэгчид олгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх