A

A

A

Бүлэг: 1979

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/209

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46.7, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.''Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын мэдүүлэг олгох журам''-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/249 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар (П.Мөнхжаргал)-т үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ш.ЭНХТУЯА