A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 24/15

Өлгий

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Ахниет" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Ахниет" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Бугат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөж ажиллахыг "Ахниет" ХХК /Х.Аргон/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Б.Марагулан, М.Дуренбек /-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Х.ХАРЛЫГАШ

ЗОХИЦУУЛАГЧ Б.МАРАГУЛАН

ЗОХИЦУУЛАГЧ М.ДАУРЕНБЕК