- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "Буман Хаус" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 21
Алтай хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Буман Хаус" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Буман Хаус" ХХК (Ш.Соронзонболд)-д, Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д даалгасугай.
ДАРГА Б.ЛХАГВА-ОЧИР
ОРОН ТООНЫ ГИШҮҮН Л.ХАШ-ЭРДЭНЭ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Д.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх