- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 505
Улаанбаатар хот
"ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 384 дүгээр тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ын дөрөвдүгээр бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"ДӨРӨВ. ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ҮНДЭСНИЙ
ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4.1.Үндэсний холбоо дараах шаардлагыг хангана:
4.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт хадгаламж, зээлийн хоршоодын 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;
4.1.2.Хоршооны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан Хоршооллын нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн байх;
4.1.3.Адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран ажилладаг эсхүл гишүүнчлэлтэй байх;
4.1.4.Хадгаламж, зээлийн хоршооны салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг баталсан байх;
4.1.5.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан шаардлагыг дүрэмдээ тусгасан байх.
4.2.Үндэсний холбоог энэ журамд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг Хорооны хуралдаанаар тодорхойлж, санамж бичиг байгуулан хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллана."
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 384 дүгээр тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ын 1.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.1.Хадгаламж, зээлийн хоршоо (цаашид "ХЗХ" гэх)-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, түүнд тавих нөхцөл, шаардлага, Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тавигдах шаардлагыг энэ журмаар зохицуулна."
3.Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 384 дүгээр тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ын гуравдугаар хавсралтыг энэ тогтоолын хавсралтад заасны дагуу өөрчилсүгэй.
4.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 159 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Санхүүгийн зохицуулах хорооны 2024
оны 10 дугаар сарын 31-ний өдрийн
505 дугаар тогтоолын хавсралт
"Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа
эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ын
гуравдугаар хавсралт
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ
ЭХЛЭЛТИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ
Тусгай зөвшөөрөл хүсэгч ХЗХ-ны нэр |
ХӨРӨНГӨ | ДҮН | ӨР ТӨЛБӨР БА ӨМЧ | ДҮН |
САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ | НИЙТ ӨР ТӨЛБӨР | ||
Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө | Санхүүгийн өр төлбөр | ||
Бэлэн мөнгө | Дансны өглөг | ||
Банканд байгаа мөнгө | Бусад санхүүгийн өр төлбөр | ||
Дансны авлага | Санхүүгийн бус өр төлбөр | ||
Бусад санхүүгийн хөрөнгө | Хойшлогдсон татварын өр төлбөр | ||
Хойшлогдсон орлого | |||
Бусад санхүүгийн бус өр төлбөр | |||
САНХҮҮГИЙН БУС ХӨРӨНГӨ | ӨМЧ /ӨӨРИЙН ХӨРӨНГӨ/ | ||
Урьдчилж төлсөн зардал/тооцоо | Гишүүний оруулсан хувь хөрөнгө | ||
Бусад санхүүгийн бус хөрөнгө | Өмчийн бусад хэсэг | ||
Үндсэн хөрөнгө | Тусгай зориулалтын нөөцийн сангууд | ||
Биет бус хөрөнгө | Хуримтлагдсан ашиг/алдагдал | ||
Нийт хөрөнгийн дүн | Нийт өр төлбөр ба өмчийн дүн |
__________________ ______________________ ___________________
Гүйцэтгэх захирал Гарын үсэг Огноо
Текст томруулах
A
A
A

