A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам/
Бүлэг: 1979

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/54

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн бодлогын газарт, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /З.Энхболд/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2014 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/123 дугаар тушаал, Хөдөлмөрийн сайдын 2016 оны "Хөдөлмөрийн хувийн биржид санхүүжилт олгох тарифыг тогтоох тухай" A/117 дугаар тушаал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/27 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН