- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/14
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/262 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журам"-д доор дурдсан өөрчлөлтийг оруулсугай:
1/ Журмын 1.7, 5.1.3, 5.2 болон 5.8 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2/ Журмын 2.5, 2.6, 5.3 дахь заалтын ""Цахим төлбөрийн систем"-ээр" гэснийг "Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын удирдлага, арга зүйн газар /Р. Мягмаржав/-т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮРОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ч.ЧИМИДСҮРЭН
Текст томруулах
A
A
A
