A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 11 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО

3 дугаар зүйл.Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн/сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхий сайд

507,114.8

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

507,114.8

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг             

507,114.8

Үүнээс: Хуримтлалын санд

507,114.8

2

Сангийн сайд

1,849,712.5

Татварын ерөнхий газар

1,849,712.5

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь

1,849,712.5

Үүнээс: Ирээдүйн өв санд

1,849,712.5

Нийт орлого

2,356,827.3

4 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,849,712.5 сая төгрөгийг хуримтлуулна.

Хэвлэх

5 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН