A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 35

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтын 3 дахь дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл"-ийг 1 дүгээр хавсралтаар," "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтаар," "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болон бусад төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;

3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН