- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (энхийг дэмжих ажиллагаа)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 176
Улаанбаатар хот
ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 7.1.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 931.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн багийн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олгосон нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болгосугай.
3.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн багийн бие бүрэлдэхүүнд томилолтын зардлыг олгох ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд)-т даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
