A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цахилгаан эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг батлан гарсантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 6.1 дэх заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

"6.1. Цахилгаан эрчим хүчний зарцуулалтын хэмжээг тооцох зорилгоор хэрэглэгч бүрд цахилгаан эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалтыг хангасан тооцооны хэмжих хэрэгсэл тавьсан байна."

3.Цахилгаан эрчим хүчийг хэмнэх, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулан, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Стандарт, хэмжил зүйн газар (С.Батбаатар)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН