A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3, 9.1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн байгуулсугай.

2.Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд, батлагдсан хуваарийн дагуу агаарын навигацийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ч.Мөнхтуяа)-т тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" хэсгийн Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "23.Иргэний нисэхийн ерөнхий газар" гэснийг хасаж, мөн хавсралтын "Засгийн газрын тохируулагч агентлаг" хэсгийн Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "11.Иргэний нисэхийн ерөнхий газар" гэж нэмсүгэй.

4.Мөн "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" хэсгийн 24-30 дахь заалтын дугаарлалтыг 23-29 гэж өөрчилсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, "Улсын ерөнхий байцаагчаар томилох тухай" Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

Хянасан:

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН

ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА

Н.УЧРАЛ