A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 241

"Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2002 оны 37 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Улсын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх, гэрээний байдалд нэг бүрчлэн шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай .

2. Нутгийн захиргаадад ажлын хэсгийн салбарыг байгуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх, гэрчилгээ олгосон байдалд 2003 оны 3 дугаар сарын 1-ний дотор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цэгцлэх арга хэмжээ авахыг ажлын хэсгийн ахлагч У.Барсболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД