- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 130
Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааны баталгааг хангах чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2."Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний зардлыг 1999 оноос эхлэн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
З.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
