A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АВТО ЗАМЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ЗАМЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Зам засвар, арчлалтын ажил эрхэлдэг хавсралтад заасан төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг нэгтгэн "Авто замын засвар, арчлалтын нэгтгэл" /Төрийн өмчит үйлдвэрийн газар/-ийг байгуулсугай.

2. Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгах нь:

а/гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслүүдийн хүрээнд тухайн замын барилга, засвар, арчлалтын ажилд зориулан нийлүүлэгдсэн замын техник, тоног төхөөрөмжийг "Авто замын засвар, арчлалтын нэгтгэл"-д шилжүүлэн ажиллуулсугай;

б/ Энэ заалтыг ЗГ-ын 1999 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатар-Арвайхээрийн засмал замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 298 дугаар тогтоол, "Зарим улсын үйлдвэрийн газрыг татан буулгах тухай" Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай..