- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ХУГАЦАА, ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ХУГАЦАА, ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 55
Авто тээврийн тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг хавсралт ёсоор баталсугай
2. Шинэ авто тээврийн хэрэгслийг эхний 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулж байсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
